The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо.
Олон улсын шатрын холбооноос (FIDE) зохион байгуулж буй 2026 оны Рапид болон блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үргэлжилж байна.
The MongolZ шатрын баг Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил дэд байрт шалгарч байсан бол энэ жил амжилтаа ахиулж аваргын цомыг хүртлээ.
Түүнчлэн нийт 48 багаас чансаагаар 28 дугаарт эрэмбэлэгдэн эхэлсэн манай баг дэлхийн хүчирхэг өрсөлдөгчдийн эсрэг гайхалтай тоглолтуудыг үзүүлж Монголын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө.
Энэхүү амжилт нь багийн нэгдмэл байдлын үр дүн юм.
Биднийг дэмждэг хүн бүрт баярлалаа.
🇲🇳♟️
The MongolZ шатрын баг
Багийн ахлагч – Фиде дасгалжуулагч, эмэгтэй Фиде мастер Б.Ану
1-р ширээ – Их мастер Д.Батсүрэн
2-р ширээ – Олон улсын мастер Х.Итгэлт
3-р ширээ – Олон улсын мастер Ү.Агьбилэг
4-р ширээ – Олон улсын мастер Х.Өлзийхишиг
5-р ширээ – эмэгтэй Олон улсын мастер Б.Баярмаа
6-р ширээ – А.Эрхэмбаяр

https://www.facebook.com/share/r/1G65vxtkyd/?mibextid=wwXIfr


