Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс орон даяар шилдэг 512 бөх барилдсанаас “Нэг Монгол” клубын бөх Э.Батмагнай хурд хүч, уран барилдаанаараа олныг байлдан дагуулж, наадмын түрүү авлаа.Энэ жилийн наадамд Э.Батмагнай барилдаан бүртээ тактик, тэсвэр хатуужлаа төгс харуулж, олонхын хайр хүндэтгэлийг татав. Түүний уран мэх, хүч чадал хосолсон барилдаан нь зөвхөн спортын амжилт бус, “Нэг Монгол” клубын үнэт зарчмыг бэлгэдсэн ялалт болж байна.Барилдааны төгсгөлд олон мянган үзэгчид Э.Батмагнайг түрүү бөх болсонд нь халуун алга ташилтаар угтан, баяр хөөрөөр дүүрэн байв. Наадмын комиссоос түүнд улсын арслан цол олгохоор шийдвэрлэсэн нь бөхийн спортод хийсэн хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлсэн онцгой үйл явдал юм.“Нэг Монгол” клубын удирдлагууд, багш нар, тамирчид бахархлын энэ мөчид хамтдаа баяр хуваалцаж, цаашдын амжилтын замналд нь амжилт хүссэн юм. Э.Батмагнай өөрийн яриандаа “Энэ ялалт бол зөвхөн минийх биш, намайг дэмжиж ирсэн гэр бүл, багш, клуб, олон түмний ялалт” хэмээн онцлов.Түүний түрүү магнай болсон барилдаан нь Монгол бөхийн спортын залуу үеийн бөхчүүдэд үлгэр дуурайл болохуйц амжилт боллоо.“Нэг Монгол” клубын хувьд энэ амжилт нь зөвхөн спортын салбарын бахархал бус, нийгэмд эв нэгдэл, бахархлыг түгээх үйл хэргийн нэгээхэн хэсэг болж байна. Шинэхэн улсын арсландаа цаашдын ажил амьдралд нь улам их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
“Нэг Монгол” клубын бөх, улсын начин Э.Батмагнай үндэсний баяр наадамд түрүүллээ

- admin
- 8 сар 29, 2025
- 9:05 am
- No Comments