Ази тивийн шатрын шилдгүүд тодордог, оюун ухааны гайхамшгийг тунхагласан 21 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, хөшгөө хаалаа.
Энэхүү түүхэн үйл явдалд дэлхийн шатрын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогч, нөлөө бүхий эрхэм зочид, төлөөлөгчид хуран цугларсан нь тэмцээний цар хүрээ, нэр хүндийг илтгэнэ. Нээлтийн ёслолын ажиллагаанд “WR Group” болон “WR Chess”-ийн үүсгэн байгуулагч Вадим Розенштайн (Wadim Rosenstein), Дэлхийн шатрын холбоо (ФИДЕ)-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Берик Балгабаев (Berik Balgabaev), Азийн шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Шейхийн бие төлөөлөгч Хишам Аль Тахер (Hisham Al Taher), ФИДЕ-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдах зөвлөлийн дэд дарга Дана Рейзниеце (Dana Reizniece) нар оролцож, хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн дэлхийн дөрвөн удаагийн аварга, эмэгтэй шатарчдын чансааг өнгөлөгч, домогт их мастер Хоу Ифань (Hou Yifan) тусгайлан хүрэлцэн ирж, тэмцээний үйл явцтай танилцан, дөрөв дэх өдрийн өргийн нээлтийн хүндэтгэлийн нүүдлийг хийсэн нь шатар сонирхогчдын баяр уянга, бахархлыг төрүүллээ.



