Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд Монгол Улсад шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхээр Сүхбаатарын талбайд “Нэг Монгол – Нэг Нүүдэл” уриа дор 999 хүүхдийн шатрын тэмцээн амжилттай болж, хүүхэд багачуудын оюуны спортыг дэмжих томоохон үйл ажиллагаа боллоо. Мөн шатрын хөгжлийг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан WR Logistics компанийн захирал ноён Вадим Розенштайн Монгол Улсын 700 гаруй сургуульд 10,000 шатрын иж бүрдэл бэлэглэхээ илэрхийлсэн. Шатар бол зөвхөн спорт бус, улс үндэстнүүдийг нөхөрлөл, харилцан ойлголцол, энх тайвны үзэл санаагаар холбодог оюуны үнэт өв юм.

Хариулт үлдээнэ үү

Шинээр нэмэгдсэн

Сошиал хуудас