Шатар – Боловсролын шинэ гарц, ирээдүйн хөрөнгө оруулалт

Тэмцээний хүрээнд зохион байгуулагдсан өндөр ач холбогдол бүхий нэгэн томоохон үйл ажиллагаа бол “Chess in Education” (Шатар боловсролд) олон улсын илтгэл, хэлэлцүүлэг байв. Тус хэлэлцүүлэгт ФИДЕ-ийн Ерөнхийлөгч Аркадий Дворкович (Arkady Dvorkovich), Олон улсын сургуулиудын шатрын холбооны Ерөнхийлөгч бөгөөд Казахстаны шатрын холбооны тэргүүн Тимур Турлов нар хүрэлцэн ирж, үг хэллээ. Энэ үеэр дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй “Chess in Education” хөтөлбөрийг Монгол Улсын хөрсөнд нутагшуулах түүхэн алхам хийгдэж, Дэлхийн шатрын холбоо болон Монголын шатрын холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Мөн үүнтэй зэрэгцэн Монголын шатрын холбоо, Боловсролын яамтай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хэлэлцүүлгийн явцад шатрын спорт нь хүүхдийн танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар олон улсын тэргүүн туршлага, сонирхолтой санаачилгуудыг хуваалцсан юм. Өнөөдөр шатрыг ерөнхий боловсролын дунд сургуулиудын сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд энэ нь ирээдүй үеийнхний логик сэтгэлгээ, төвлөрөл, сахилга бат, бүтээлч хандлагыг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Хариулт үлдээнэ үү

Шинээр нэмэгдсэн

Сошиал хуудас